bolod.M

2007-07-30 - Таван толгойн гэрээний төсөл |2007 оны 7 сар|

ИРГЭН ТАНАА...

Оюутолгой, Таван толгойн гэрээг Засгийн газар олон нийтэд дэлгэх хvсэлгvй байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан Намын гишvvдэд тараасан гэрээний хувилбарыг /төсөл/ та бvхэнд хvргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, “ЭНЕРЖИ РЕСУРС ” ХХК-ИЙНХООРОНД БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

Ашигт малтмалын тухай хуулийн 29 дvгээр зvйлийг vндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Сангийн сайд,

Vйлдвэр худалдааны Сайд, Байгаль орчны Сайд /цаашид хамтад нь “Сайд” гэх/, нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хvсэлт гаргасан Монгол Улсад vvсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн 9011007001 дугаар бvхий улсын бvртгэлийн гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглах 11954А, 11956А, 11955А, 11953А, 11952А, 11943А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Энержи Ресурс” XXK /цаашид “Хөрөнгө оруулагч” гэх/-тай харилцан тохиролцсоны vндсэн дээр Хөрөнгө оруулагчийн vйл ажиллагаа явуулах нөхцлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор Хөрөнгө оруулалтын энэхvv гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г байгуулав.



Нэг. Ерөнхий зvйл

1.1.Энэхvv Гэрээ нь Хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах 11954А, 11956А, 11955А, 11953А, 11952А, 11943А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлах “Таван Толгой” ордод ашигт малтмал олборлох, боловсруулах vйл ажиллагаа явуулах хугацаанд татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч бvтээгдэхvvнээ зах зээлийн vнээр борлуулах, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хvн амын эрvvл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бусад төрлийн vйлдвэрлэл, vйл ажиллагаанд сөрөг нөлөө vзvvлэхгvй байх, бvс нутгийг хөгжvvлэх, ажлын байр шинээр бий болгох, учирсан хохирлыг нөхөн төлөх, гэрээг цуцлах vндэслэл, гэрээ байгуулагч талуудын эрх, vvрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.“Ашигт малтмалын тухай” хуулийн 4 дvгээр зvйлийн 1 дvгээр заалтын 11 дэх хэсэгт заасны дагуу “Таван толгой” орд нь vндэсний аюулгvй байдал, улсын болон бvс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхvл жилд Монгол Улсын дотоодын нийт бvтээгдэхvvний 5 хувиас дээш хэмжээний бvтээгдэхvvн vйлдвэрлэх боломжтой тул ”стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын орд” гэж vзнэ.

1.3.Хөрөнгө оруулагч нь “Таван толгой” уурхайн бvтээн байгуулалтын vйл ажиллагаанд (тvvний дотор цахилгаан станц болон төмөр зам барихад) нийт 1.5 тэрбум гаруй ам. долларын хөрөнгө оруулалтыг хийх тул “Ашигт малтмалын тухай” хуулийн 29 дvгээр зvйлийн 3 дахь заалтад заасны дагуу гэрээг 30 жилийн хугацаатайгаар байгуулав.

1.4.Хөрөнгө оруулалтын гэрээг хvчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь тvvнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас vл хамааран тогтвортой мөрдөгдөнө.

1.5.Хөрөнгө оруулагчид vйлдвэрлэсэн бvтээгдэхvvнээ экспортод чөлөөтэй гаргаж, зах зээлийн vнээр борлуулах, vvнээс олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо чөлөөтэй зарцуулахад нь хууль, эрх зvйн баталгаат нөхцөлөөр хангана.

1.6. Энэхvv гэрээ нь “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшиж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Таван толгой ордын ашигт малтмал ашиглах 11954А, 11956А, 11955А, 11953А, 11952А, 11943А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх vндсэн vйл ажиллагаанд хамаарна.

1.7. Хөрөнгө оруулагч нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зvйлийн 5 дахь заалтыг vндэслэн харилцан тохиролцсон нөхцөлөөр болон энэхvv Гэрээний “Хавсралт”-д хавсаргасан “Хувь нийлvvлэгчдийн гэрээ”-нд заасны дагуу “Таван Толгой” ордыг Монгол Улсын Засгийн газартай хамтран эзэмших хамтарсан компани болох “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааны 86 хувийг шилжvvлнэ.

1.8. Хөрөнгө оруулагч нь төслийн vндсэн vйл ажиллагаанд шаардагдах ажил vйлчилгээ, vндсэн vйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж, тvvхий эд материал, хангамжийн материал, сэлбэг хэрэгсэлийн vнэ, зардал, хугацаа, хэмжээ болон чанарын хувьд өрсөлдөхvйц хэмжээтэй байх тохиолдолд эхний ээлжинд Монгол Улсын дотоодын зах зээлээс худалдан авч хэрэглэнэ.

1.9. Энэхvv гэрээ болон Хувь нийлvvлэгчдийн гэрээний дагуу “Таван Толгой” ордыг Монгол Улсын Засгийн газартай хамтран эзэмших хамтарсан компани болох “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааны 86 хувийг Монгол Улсын Засгийн газарт шилжvvлснээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зvйлийн 4 дэх заалт болон 5 дугаар зvйлийн 6 дахь заалтын дагуу хvлээх vvргээс Хөрөнгө оруулагч бvрэн чөлөөлөгдөнө.

1.10. Энэхvv гэрээгээр зохицуулагдаагvй аливаа харилцааг энэхvv Гэрээ хvчин төгөлдөр болох vед Монгол Улсад мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид заасны дагуу зохицуулна.

Хоёр.Татварын орчин

2.1. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын “Татварын ерөнхий хууль” –ийн 16,17 дугаар зvйлд заасан доорхи татвар, төлбөр, хураамжийг энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдөр хvчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд заасан хувь хэмжээ болон аргачлалын дагуу төлнө.Vvнд:
  • 1/ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
  • 2/ гаалийн албан татвар;
  • 3/ нэмэгдсэн өртгийн албан татвар;
  • 4/ онцгой албан татвар;
  • 5/ авто бензин, дизелийн тvлшний албан татвар;
  • 6/ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;
  • 7/ хувь хvний орлогын албан татвар;
  • 9/ орлогыг нь тухай бvр тодорхойлох боломжгvй ажил, vйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар
  • 10/ бууны албан татвар;
  • 11/ нийслэл хотын албан татвар;
  • 12/ нохойны албан татвар;
  • 13/ өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;
  • 14/ vл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
  • 15/ улсын тэмдэгтийн хураамж;
  • 16/ ус, рашаан ашигласны төлбөр;
  • 17/ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;
  • 18/ ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;
  • 19/ байгалийн ургамал ашигласны төлбөр;
  • 20/ тvгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;
  • 21/ агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;
  • 22/ газрын төлбөр;
  • 23/ ойгоос хэрэглээний мод, тvлээ бэлтгэж ашигласны төлбөр
  • 24/ Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр
  • 25/ Монгол Улсын хуулиар тогтоосон бусад төлбөр, хураамж.


2.2.Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ нь 0-3.0 тэрбум төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дvнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

2.3.Хөрөнгө оруулагчийн дараахь орлогод дор дурдсан хувиар орлогын албан татвар ногдуулна:
  • 2.3.1. ногдол ашгийн орлогод 10 хувиар;
  • 2.3.2. эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
  • 2.3.3. vл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар;
  • 2.3.4. хvvгийн орлогод 10 хувиар;
  • 2.3.5. эрх борлуулсны орлогод 30 хувиар;


2.4. Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгvй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээнд эсвэл энэхvv гэрээнд өөрөөр заагаагvй бол “Таван толгой” төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад байрладаггvй албан татвар төлөгч Монгол Улсад олсон дараахь орлогод 20 хувиар орлогын албан татварыг суутгаж, төсөвт төвлөрvvлнэ.Vvнд:
  • а/. Монгол Улсад бvртгvvлэн vйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого;
  • б/. зээлийн хvvгийн болон батлан даалт гаргасны төлбөр;
  • в/. эрхийн шимтгэлийн орлого, санхvvгийн тvрээсийн хvvгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, тvрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого;
  • г/. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гvйцэтгэсэн ажил, vзvvлсэн vйлчилгээний орлого.


2.5. Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгvй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээнд өөрөөр заагаагvй бол Хөрөнгө оруулагч өөрт ногдох ашгаасаа гадагшаа шилжvvлбэл шилжvvлсэн ашгийн 20 хувиар суутган татвар ногдуулна.

2.6. Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогыг энэхvv гэрээнд гарын vсэг зурах өдөр хvчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 16 дугаар зvйлд заасны дагуу тодорхойлно.

2.7. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын Засгийн газраас баталсан тэргvvлэх ач холбогдол бvхий салбарт 2007 оны 01 дvгээр сарын 01-ний өдрөөс хойш хөрөнгө оруулсан бол уг хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх албан татварын хөнгөлөлтийг vзvvлнэ. Энэхvv хөнгөлөлтийг Монгол Улсын тэргvvлэх ач холбогдол бvхий салбарт vйлдвэрлэл, vйлчилгээг шинээр бий болгох, эсхvл эрхэлж байгаа vйлдвэрлэл, vйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор элэгдэл байгуулах vндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтад vзvvлнэ.

2.8.Vндсэн vйл ажиллагааны орлогоос бусад орлого олох зорилгоор хөрөнгө худалдан авсан бол энэ гэрээний 2 дугаар зvйлийн 7-д заасан хөнгөлөлт vзvvлэхгvй.

2.9.Энэ гэрээний 2 дугаар зvйлийн 7-д заасан хөнгөлөлтийн дvн нь тухайн татварын жилд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 17 дугаар зvйлийн 1 дэх заалтад заасны дагуу ногдуулсан албан татварын дvнгээс их байвал илvv гарсан хэсгийг ашигтай ажилласан дараагийн 3 жилд шилжvvлэн хөнгөлнө

2.10.Энэ гэрээний 2 дугаар зvйлийн 7-д заасан хөнгөлөлтийг хөрөнгө оруулагчийн vндсэн vйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс эхлэн тооцно.

2.11. Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт vзvvлэхдээ Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгvй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.

2.12. Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 15 дугаар зvйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зvйлд заасан нийт зардлыг хасч илvv гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ.

2.13. Энэ гэрээний 2 дугаар зvйлийн 12-т заасан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 5 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.

2.14. Энэ гэрээний 2 дугаар зvйлийн 13-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бvр хасагдах алдагдлын хэмжээ нь тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дvнгийн 50 хувиас хэтрэхээргvй байна.

2.15. Энэ хуулийн 2 дугаар зvйлийн 13-т заасан алдагдалд 2007 оны 01 дvгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн татварын тайлангаар гарсан алдагдал хамаарахгvй.

2.16. Барилга угсралтын ажлын vед нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон vйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гvйцэтгэсэн ажил, vзvvлсэн vйлчилгээний vнэлгээний 10 хувиар ногдуулна. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зvйлд заасан хугацаанд тvргэн шуурхай буцаан олгоно.

2.17. Экспортод гаргасан дараахь бараа, ажил, vйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /“0”/-тай тэнцvv байна:

2.17.1.худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдvvлсэн бараа;

2.17.2. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, тvvнчлэн гадаад улсаас Монгол Улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан зорчигч болон ачаа тээврийн vйлчилгээ;

2.17.3. гадаад улсад vзvvлсэн /албан татвараас чөлөөлсөн vйлчилгээг оролцуулан/ vйлчилгээ;

2.17.4. vйлчилгээ vзvvлэх vед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагvй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд vзvvлсэн vйлчилгээ /тvvний дотор албан татвараас чөлөөлсөн vйлчилгээг оролцуулан/;

2.18.Хөрөнгө оруулагчийн vндсэн vйл ажиллагаанд шаардагдах буцааж гаргах нөхцөлтэй импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн хяналтанд байлгах бөгөөд тvр горимоор импортолсон тоног төхөөрөмжид гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгvй.

2.19.Хөрөнгө оруулагчийн vйлдвэрлэлийн vндсэн vйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмжийг тvр журмаар импортлох хугацаанд нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагvй бол гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр нөхөн ногдуулна.

2.20. Хөрөнгө оруулагчийн өөрийн хэрэгцээнд зориулан импортолсон болон дотоодын зах зээлээс худалдан авсан авто бензин, дизелийн тvлшинд авто бензин, дизелийн тvлшний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автобензин, дизелийн тvлшний албан татвар болон гаалийн албан татварыг энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид заасан хувь хэмжээгээр ногдуулна.

2.21. Хөрөнгө оруулагчид эгvvлэн олгох нэмэгдсэн өртгийн албан татварыг хөрөнгө оруулагчийн хvсэлтийг vндэслэн тvvний улсын төсөвт төлөх бусад татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно.

2.22. Хөрөнгө оруулагчийн vйл ажиллагаанд оролцон Монгол Улсад байнга болон тvр хугацаагаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд, хувь хvний орлогын албан татварыг 10 хувиар суутгаж, төсөвт төлнө.

2.23.Хөрөнгө оруулагчийн vйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын иргэд хувь хvний орлогын албан татварыг 10 хувиар төлнө.

2.24.Энэхvv гэрээний хvчин төгөлдөр байх хугацаанд:
  • 2.24.1 Уг гэрээний заалт нь тvvнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас vл хамааран тогтвортой мөрдөгдөнө.
  • 2.24.2 Хэрэв энэхvv гэрээ хvчин төгөлдөр болсон өдрөөс хойш, хууль тогтоомж шинээр батлагдах, эсвэл олон улсын хvчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу шинээр батлагдсан гэрээ, хэлэлцээрvvд хөрөнгө оруулагчил vйлчлэхээр болж, эдгээр хууль тогтоомж гэрээ хэлэлцээрт заасан татварын хувь хэмжээ энэхvv гэрээний 2-р зvйлд заасан хувь хэмжээнээс бага буюу хөрөнгө оруулагчийн төлбөл зохих татварын хувь хэмжээг бууруулах нөлөөтэй бол энэхvv гэрээний дагуу хөрөнгө оруулагчийн төлбөл зохих татварыг тухайн хувь хэмжээгээр бууруулан тооцно.


2.25. Хөрөнгө оруулагч, тvvнтэй харилцан хамаарал бvхий этгээдэд зах зээлийн vнээс хямд буюу өндөр vнээр бараа борлуулсан, ажил хийсэн, vйлчилгээ vзvvлсэн, бараа, хөрөнгө шилжvvлсэн бол тухайн бараа, ажил, vйлчилгээнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгvй этгээдийн хооронд хийгдсэн тvvнтэй адилтгах бараа, ажил, vйлчилгээний борлуулалтын vнийг жишиг болгон Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагаас хэвлэн нийтлvvлсэн шилжvvлгийн vнийн зарчмыг баримтална.

2.26. Хөрөнгө оруулагчийн хувьцааг Монгол Улсын Төрд тvvний дотор төрийн өмчит vйлдвэрийн газарт vнэ төлбөргvй шилжvvлэхэд албан татвар ногдуулахгvй.

2.27. Энэ гэрээний 3 дугаар зvйлийн 6 дугаар заалтын дагуу төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зvйлд заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцно.

2.28. Энэхvv гэрээний 3 дугаар зvйлийн 7 дугаар заалтын дагуу төлөх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийг Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зvйлд заасны дагуу хорогдол байгуулах биет бус хөрөнгөнд тооцно.

Гурав. Хөрөнгө оруулагчийн vндсэн vйл ажиллагаа

3.1. Хөрөнгө оруулагч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Таван толгой” ордын 11954А, 11956А, 11955А, 11953А, 11952А, 11943А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмшинэ. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зvйлийн 1.6-д заасны дагуу 20 жилээр 2 удаа сунгуулж болно.

3.2. Хөрөнгө оруулагч нь “Таван толгой” ордод ашигт малтмал олборлох, боловсруулах, борлуулах vйл ажиллагаа явуулна.

3.3. Олборлох нvvрсний хэмжээг Хөрөнгө оруулагч жил бvр тодорхойлно.

Олборлох нvvрсний урьдчилан тооцоолсон хэмжээ дараах байдалтай байна.

Жил

Он, сар, өдөр

Олборлох нүүрсний хэмжээ /мянган тонн/

1

2009

 

2

2010

 

3

2011

 

4

2012

 

5

2013

 



3.4. “Таван Толгой” ордыг ашиглах vеийн олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай, орчин vеийн дэвшилтэт байхаас гадна ордыг аль болох хаягдал багатай, иж бvрэн ашиглана.

3.5. Хөрөнгө оруулагчийн борлуулалтын vнэлгээг дараах журмаар тооцно. Vvнд:
  • 3.5.1. экспортод бvтээгдэхvvн гаргасан бол олон улсын худалдаанд хvлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг vндэслэн тухайн бvтээгдэхvvний, эсхvл тvvнтэй адил төстэй бvтээгдэхvvний олон улсын зах зээлийн vнийг баримтлан;
  • 3.5.2. дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бvтээгдэхvvний, эсхvл тvvнтэй адил төстэй бvтээгдэхvvний дотоодын зах зээлийн vнийг vндэслэн;
  • 3.5.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бvтээгдэхvvний зах зээлийн жишиг vнийг тодорхойлох боломжгvй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдvvлсэн борлуулалтын орлогыг vндэслэн.

3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зvйлийн 3 дахь заалтад заасны дагуу Хөрөнгө оруулагч нь ашигт малтмалыг нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр төлнө:
  • 3.6.1. Хөрөнгө оруулагчийн дотоодод борлуулж байгаа нvvрс болон тvгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхvл худалдахаар ачуулсан болон ашигласан бvтээгдэхvvний борлуулалтын vнэлгээний 2,5 хувьтай тэнцvv;
  • 3.6.2. Энэ гэрээний 3 дугаар зvйлийн 6.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бvх бvтээгдэхvvний борлуулалтын vнэлгээний 5 (таван) хувьтай тэнцvv.

3.7. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зvйлийн 3 дахь заалтад заасны дагуу Хөрөнгө оруулагч нь жил бvр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд 5 ам.долларын төлбөр төлнө.

3.8. Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зvйлд заасны дагуу тайланг гаргаж Сайдад хvргvvлж болно.

3.9. Хөрөнгө оруулагч нь уурхайг бvхэлд нь, эсхvл хэсэгчлэн хаах бол нэг жилээс доошгvй хугацааны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж дараахь арга хэмжээг хэрэгжvvлнэ:
  • 3.9.1.уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгvй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бvрэн авах;
  • 3.9.2.уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул учирч болзошгvй бол тvvнээс сэргийлэх арга хэмжээ авах;
  • 3.9.3.тухайн нутгийн захиргааны байгууллага, эсхvл мэргэжлийн хяналтын албанаас талбайд vлдээхийг зөвшөөрснөөс бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас гаргах.


3.10. Уул уурхайн vйлдвэрлэлийн улмаас vvсч бий болсон аюул учруулж болзошгvй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, баг, дvvргийн Засаг даргад хvлээлгэн өгнө.

3.11. Хөрөнгө оруулагч “Ашигт малтмалын тухай ” хуулийн 45 дугаар зvйлд заасны дагуу уурхайг хаах vед тавигдах шаардлагыг бvрэн биелvvлж, уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулж, уурхай хаахтай холбогдолтой зардлыг ашиглалт дуусахаас 7 жилийн өмнөөс хуримтлуулах бөгөөд уг зардал нь хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасагдана.

Дөрөв. Газрын харилцаа

4.1.Хөрөнгө оруулагч нь vндсэн болон туслах vйл ажиллагаандаа шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг “Газрын тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу авна.

4.2.Засгийн Газар нь “Газрын тухай” хууль болон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуульд заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээ эсвэл олон нийтийн ашиг сонирхлын vvднээс Хөрөнгө оруулагчаас газрыг буцааж авч болно. Хэрэв Хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа аливаа газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд ялгаварлан гадуурхахгvй зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль болон олон улсын зарчмыг vндэслэн тогтоосон хэмжээний нөхөн олговрыг Хөрөнгө оруулагчид олгоно.

4.3. Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг “Газрын тухай” хууль, Газар Ашиглах Гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан vнэлгээний тайлан болон энэхvv Гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бvрэн хариуцна.

4.4. Газар ашиглах гэрээ дуусгавар болох, хvчингvй болох vед Хөрөнгө оруулагч тухайн газар дээр байрлах бvх vйлдвэр, байшин болон бусад барилга байгууламж, vл хөдлөх хөрөнгийн эзэмшигч хэвээр байх ба тухайн нутгийн засаг захиргаа, эсхvл Мэргэжлийн Хяналтын байгууллагаас vлдээхийг зөвшөөрснөөс бусад бvх, машин, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжvvлнэ.

4.5. Газар ашигласны төлбөрийг “Газрын тухай” болон “Газрын төлбөрийн тухай” хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхvv гэрээг хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр ногдуулна.

Тав.Байгаль орчин

5.1. Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зvйлийн биелэлтийг хангаж ажиллах ба “Байгаль орчинд нөлөөлөх байдлын vнэлгээний тухай” хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан vнэлгээ/БОНБНV/-г эрх бvхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж хэрэгжvvлнэ.

5.2. Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах жил бvрийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжvvлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцна.

5.3. Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаар хvлээсэн vvргээ биелvvлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжvvлэхэд шаардагдах тухайн жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө байршуулна.

5.4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бvрэн хэрэгжvvлсэний дараа уг хөрөнгийг буцааж авах эрхтэй.

5.5. Хөрөнгө оруулагч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бvрэн биелvvлээгvй бол энэхvv гэрээний 5.3-т заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гvйцэтгvvлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулагчаас vл маргах журмаар гаргуулна.

5.6. Хөрөнгө оруулагч нь vйлдвэрлэлийн vйл ажиллагаатай холбоотой байгаль орчны шинжилгээ хийх, мониторингийн иж бvрэн vнэлгээний мэдээ, тайланг хагас жил тутам Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хvргvvлнэ. Байгаль орчны хяналт шинжилгээгээр агаар, ус, хөрс, амьтан, ургамал болон газрын хэвлийд сөрөг нөлөөлөл vзvvлсэн нь тогтоогдвол сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, байгаль орчинд учруулсан хохирлыг бvрэн нөхөн төлнө.

5.7. Таван Толгой төслийн vйл ажиллагаанаас урьдчилан тааварлах боломжгvй байгаль, экологийн сөрөг нөлөөлөл, vр дагавар vvссэн тохиолдолд Хөрөнгө оруулагч экологит учирсан хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох байгууллагатай хамтран боловсруулсан байгалийн баялгийн экологи-эдийн засгийн vнэлгээний дагуу төлнө.

5.8. Засгийн газар нь хөрөнгө оруулагчид төслийн бvтээн босголтын ажлыг гvйцэтгэх, хvлээлгэн өгөх, vйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн өөрийн олж илрvvлсэн усны эх vvсвэрийг усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бvхий байгууллагын хэлэлцэн баталгаажуулан, зөвлөмж болгосон хэмжээ, горимоор ашиглуулах зөвшөөрлийг олгоно.

5.9. Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор зайлуулсан гадаргын болон гvний усны төлбөрийг ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, төсөвт төлнө.

5.10. Хөрөнгө оруулагч нь өөрийн нээж олсон усны эх vvсвэрийг vйлдвэрлэлийн зоиулалтаар ашиглах давуу эрхтэй боловч усны нөөц нийтийн ашиглалтад байна.

5.11. Хөрөнгө оруулагчийн хvсэлтийн дагуу ус ашиглах гэрээг “Усны тухай”, “Усны төлбөрийн тухай” болон бусад хууль тогтоомжуудад заасны дагуу байгуулна. Ус ашиглах гэрээг 20 хvртэл жилээр байгуулж, Хөрөнгө оруулагч Усны тухай хуулийн хуулийн 24 дvгээр зvйлд заасан vvргээ бvрэн биелvvлж ирсэн бол ус ашиглах эрхийг тухай бvрд 5 хvртэл жилээр сунгана.

5.12. Хөрөнгө оруулагч нь:
  • 5.12.1 Усны тухай хуулийн 24 дvгээр зvйлд заасан ус ашиглахад тавигдах шаардлага, ус ашиглах гэрээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан vнэлгээнд заасан нөхцөл, шаардлагыг дагаж мөрдөнө.
  • 5.12.2 Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан vнэлгээгээр тогтоосон усны эх vvсвэрийн хvрээнд ундны болон мал аж ахуйн хэрэгцээний усны одоогийн байгаа хэмжээ, чанарыг бууруулахгvй тогтоосон хэмжээнд байлгана.
  • 5.12.3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан vнэлгээнд заасны дагуу төслийн нөлөө шууд тусах сумын төвvvдийг эрvvл ахуйн шаардлага хангасан усаар хангана.


5.13. Хөрөнгө оруулагч нь Усны тухай хууль тогтоомж болон ус ашиглах гэрээнд заасан vvргээ бvрэн биелvvлж байсан бол гэрээний хугацаа дууссан тохиолдолд өмнө нь байгуулсан Ус ашиглах гэрээг цаашид сунгах асуудлыг vндэслэлгvйгээр тvдгэлзvvлэхгvй.

5.14. Хөрөнгө оруулагч нь төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох багасгах, усны нөөцийг зохистой ашиглах, усыг дахин ашиглах зорилгоор орчин vеийн арга, технологийг нэвтрvvлэн хэрэгжvvлнэ.

5.15. Хөрөнгө оруулагч нь уурхайг бvхэлд нь эсвэл хэсэгчилэн хаах vед уурхайг хаахтай холбогдуулан байгаль орчны нөхөн сэргээлтийг уурхайг хаах vед Монгол Улс болон Олон улсын хэмжээнд хvчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, нормын дагуу бvрэн хийж гvйцэтгэнэ.

Зургаа.Дэд бvтэц

6.1.Талууд дэд бvтэцтэй холбоотой дараах зvйлийг харилцан тохиролцож байна. Vvнд:
  • 6.1.1 “Таван толгой” төслийн vйл ажиллагаа, зах зээлийг хөгжvvлэхэд зайлшгvй шаардлагатай эрчим хvч, төмөр замын дэд бvтцийг бий болгох асуудлыг хурдавчлах зорилгоор Засгийн газар нь энэхvv гэрээг байгуулсанаас хойш 120 хоногийн дотор Говийн бvсийн дэд бvтцийг хөгжvvлэх төлөвлөгөөтэй уялдуулан Засгийн газартай тохиролцсон нөхцлөөр дараах дэд бvтцийг барьж байгуулах, өмчлөх, vйл ажиллагааг нь эрхлэн явуулах зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчид олгоно:

    - Уурхай дээрх 100 мВт-ийн хvчин чадал бvхий дулаан, цахилгаан хослон vйлдвэрлэх станц, цахилгаан хуваарилах байгууламж,
    - “Таван толгой” төслөөс урт хугацаанд орон нутгийн цахилгаан эрчим хvчний хэрэгцээг хангах (Таван толгой төслийг оролцуулан), цаашилбал цахилгаан эрчим хvч экспортлох боломжтой 300 мВт-аас багагvй хvчин чадал бvхий цахилгаан станц,
    - “Таван толгой” төслөөс нvvрс, говийн бvс нутаг дахь төслөөс бvтээгдхvvн экспортлох төмөр зам

6.2. Эрчим хvч vйлдвэрлэх, дамжуулах, эрчим хvчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг энэхvv Гэрээ хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан Эрчим хvчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу олгоно.

6.3. Эрчим хvчний дэд бvтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь Эрчим хvчний тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу зохицуулагдаж, гэрээ хvчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна.

6.4. Хөрөнгө Оруулагчийн эрчим хvч, тээвэр, дэд бvтцийн холбогдолтой бусад төлбөр, хураамж нь энэхvv Гэрээнд өөрөөр заагаагvй бол Эрчим хvчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдаж, гэрээ хvчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна.

6.5. Хөрөнгө оруулагч нь авто болон төмөр зам, дамжуулах хоолой, замын байгууламж барьж байгуулахдаа Монгол Улсын авто, төмөр замын тээврийн нэгдсэн сvлжээ, хөгжлийн стратегитэй нягт уялдуулах талаар шаардлагатай бvх арга хэмжээг авч, гэрээ хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан хуулийн заалт, техникийн vзvvлэлтийг мөрдлөгө болгоно.

6.6. Хөрөнгө оруулагчийн барьсан зам, төмөр зам, шугам хоолой болон тээврийн бусад дэд бvтцийг олон нийтэд ашиглуулахгvй байж болохыг Засгийн газар vvгээр хvлээн зөвшөөрч байна. Хөрөнгө оруулагч дээрх дэд бvтцийг олон нийтэд ашиглуулах бол тухайн зам, төмөр зам, шугам хоолой болон тээврийн бусад дэд бvтцийг ашигласан хувь хvн, этгээдээс төлбөр, хураамж авах замаар зардлаа гаргаж авч болно.

6.7. Хөрөнгө оруулагчийн барьсан зам, төмөр зам, шугам хоолой болон тээврийн бусад дэд бvтцийг гуравдагч этгээд ашиглах нь Хөрөнгө оруулагчийн хvлээж авахуйц нөхцөлөөр байгуулагдсан ашиглалтын гэрээгээр зохицуулагдана.

6.8. Хөрөнгө оруулагчийн хvсэлтэд vндэслэн Төслийн тээврийн дэд бvтэцтэй холбоотой тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгох ба төлбөр, хураамж нь гэрээ хvчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна.

6.9. Хөрөнгө оруулагчийн хvсэлтэд vндэслэн Төслийн тээврийн дэд бvтэцтэй холбоотойгоор олгох тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгох ба төлбөр, хураамж нь гэрээ хvчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна.

Долоо.Хөдөлмөр, ажиллах хvч

7.1.Хөрөнгө оруулагч нь vйлдвэрлэлийн vйл ажиллагаандаа Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдлөгө болгоно.

7.2.Хөрөнгө оруулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа Монгол Улсын иргэн нийгмийн болон эрvvл мэндийн даатгалд заавал даатгуулна.

7.3.Хөрөнгө оруулагчийн ажиллуулж буй гадаадын иргэд нь нийгмийн болон эрvvл мэндийн даатгалд сайн дураараа даатгуулж болно.

7.4. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах vvрэг хvлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгvй хувь нь гадаадын иргэн байж болно.

7.5. Хөрөнгө оруулагч нь жил бvрийн сургалтын төлөвлөгөөндөө дараахь ажлыг тусган хэрэгжvvлнэ. Vvнд:
  • 7.5.1. vйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулж, ажиллагсдынхаа ур чадварыг дээшлvvлж дадлагажуулах,
  • 7.5.2. ойрын болон дунд хугацааны ажиллах хvчний нөөцийн төлөвлөгөөний дагуу ажиллагсдыг сургах,
  • 7.5.3. өөрсдийн сонгосон ажиллагсдыг гэрээт нөхцлөөр дотоодод болон гадаадын орнуудад сургаж мэргэжлийг нь дээшлvvлнэ.


7.6. Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бvхий ажил, vйлчилгээ эрхлvvлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр нь энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид заасны дагуу 1 сард гадаадын иргэн бvрт Монгол улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцvv байна.

7.7.Хөрөнгө оруулагч нь vйл ажиллагаандаа Монгол улсын болон Олон улсын эрvvл ахуй, хөдөлмөрийн аюулгvйн ажиллагааны стандартыг мөрдлөг болгоно.

7.8. Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэдийг энэ гэрээний 7.4-т зааснаас илvv хувиар авч ажиллуулсан тохиолдолд тухайн хувь хэмжээнээс дээш гарсан гадаадын иргэн бvрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 (арав) дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бvр, энэхvv гэрээ хvчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр төлнө.

7.9. Хөрөнгө оруулагч нь төсөлд шаардлагатай мэргэшил бvхий инженер-техникийн ажилтан Монгол иргэдийн тоог өрсөлдөөний зарчмаар нэмэгдvvлнэ. Тухайлбал, Vйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн дотор инженер–техникийн ажилтнуудын 51-ээс доошгvй хувь, 10 жилийн дотор 70-аас доошгvй хувь нь Монгол иргэдийг ажиллуулах бvхий л арга хэмжээг авна.

7.10. Хөрөнгө оруулагч нь Монгол иргэдийг уул уурхайн салбарын мэргэжил, ялангуяа инженер-техникийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд туслах зорилгоор оюутны тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжvvлнэ. Энэхvv хөтөлбөрийн хvрээнд 6 жилийн туршид нийт бакалаврын тvвшинд суралцаж буй 100 оюутанд тэтгэлэг олгоно. Эдгээр тэтгэлгээс 20 оюутныг гадаад оронд сургахад зориулах бөгөөд vлдсэн хэсгийг Монгол Улсын их, дээд сургуульд суралцагчдад олгоно. Тэтгэлэг нь сургалтын зардал болон амьжиргааны зардлыг хамарна. Тэтгэлэг авсан оюутнууд нь Таван толгой төсөлд ажиллаж, дадлагажих боломжтой байна.

Найм.Хөрөнгө оруулагчийн эрх, vvрэг

8.1. Хөрөнгө оруулагч энэхvv Гэрээгээр хvлээсэн vvргээ бvрэн биелvvлж, энэхvv гэрээнд өөрөөр заагаагvй бол Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

8.2. Хөрөнгө оруулагч нь зах зээлийн нөхцөлтэй уялдуулан vйл ажиллагаагаа гэрээний хугацаанд тасралтгvй хэвийн явуулах vvрэгтэй бөгөөд хөрөнгө оруулагч vйл ажиллагаагаа тvр хугацаагаар зогсоох бол Засгийн газарт урьдчилан мэдэгдэж, Засгийн газраас тодорхой зөвшөөрөл авсны vндсэн дээр зогсооно.

8.3. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын аж ахуйн нэгжид олгодогтой адил эрх, нөхцөлөөр хангагдах ба хөрөнгө оруулагчийн Монгол Улсад оруулсан хөрөнгө нь энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан хуулиудын дагуу эрх зvйн хамгаалалттай байна.

8.4.Хөрөнгө оруулагч нь гэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу vйл ажиллагаагаа явуулна.

8.5.Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэхvv гэрээнд гарын vсэг зурснаас хойш [5] (таван) жилийн хугацаанд нийт 1.5 тэрбум ам.доллараас доошгvй хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалтыг (цахилгаан станц болон төмөр замын дэд бvтцийг оруулан) дараах хуваарийн дагуу уурхайн vйл ажиллагаанд зориулан хийнэ:

Жил

Хугацаа

Хөрөнгө оруулалтын хэмжээ /мян ам. доллар/

Мөнгөн хэлбэрээр

Бусад хэлбэрээр

1

2007.01.01-2007.12.31

 

 

 

2

2008.01.01-2008.12.31

 

 

 

3

2009.01.01-2009.12.31

 

 

 

4

2010.01.01-2010.12.31

 

 

 

Сэтгэгдэл бичих!

2009-12-18 -

Бичсэн: Зочин
уйлах
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax